АНУ-ын Конгресийн номын сангийн номын санч, Монгол номын мэргэжилтэн, Хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ Монголын дөрвөн хөгжмийн зохиолчийн намтрын каталогийг дэлхийн номын сангийн хөмрөгт дансалсан байна.
Учир нь Конгрессын номын сан нь АНУ-ын гэхээсээ илүү дэлхийн ном эрдэм, соёл түүхийг хадгалах бүртгэх гол байгууллага бөгөөд зохиолч, уран бүтээлч нарын нэрийн баталгаажуулсан бүртгэлийг үйлдэж, уран зохиолч, хөгжмийн зохиолч нарт бусдаас ялгарах тодорхой дугаар олгодог аж.
Намтрын катологийг хийхдээ урлаг судлалын ухааны доктор профессор, угсаатны хөгжим судлаач Жанугда овогт Жамбалын Энэбишийн бичсэн “Лувсанжамбын Мөрдорж”, “Сэмбийн Гончигсумлаа”, “Билэгийн Дамдинсүрэн” Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын өөрийнх нь бичсэн “Миний л харгуй” зэрэг бүтээлийн дагуу дансалсан байна.
Мөрдорж гуайн ном Mȯrdorzh, L. ‡q (Luvsanzhambyn), ‡d 1919-1996 галиг, нэрийн бүртгэл нь ML410.M7768 дугаарыг хүртэв. Үүнд M – Music, L – Literature буюу Хөгжмийн утга зохиол, 410 нь хөгжмийн зохиолчийн намтар гэсэн утгыг илэрхийлнэ.
Билигийн Дамдинсүрэн гуайн ном Damdinsu̇rėn, B. ‡q (Biligiĭn), ‡d 1919-1992, галиг, нэрийн бүртгэл нь ML410.D146 дугаартай
Сэмбийн Гончигсумлаа гуайн ном ML410.G6395 дугаартай
Харин Жанцанноров гуайн хувьд Конгрессын Номын Сангийн кирилл галигийн дүрмээр Ж нь J биш, харин Zh (Zhant︠s︡annorov, Nat︠s︡agiĭn, ‡c Bor-Borzhigin ovogt, ‡d 1948-) учраас Zet үсгийн дугаараар жагсаж, ML410.Z508 дугаартай болжээ
Конгресийн номын сангийн бүртгэл нь долоо хоног бүрийн баасан гарагт дэлхийн судалгааны бүх номын санд түгдэг аж.