МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Хүчирхийлэлд өртсөн гэх ламхай нарын шинжилгээний хариу гарчээ

Хүчирхийлэлд өртсөн гэх ламхай нарын шинжилгээний хариу гарчээ

Гандан хийдэд шавилдаг ламхай нарын шүүх шинжилгээний дүгнэлт гарчээ. Энэ талаар ЦЕГ мэдээлэл өглөө. 

ЦЕГ-аас “Сүм хийдэд шавилан суудаг хүүхдүүд дотуур байрандаа хүчирхийлүүлсэн байж болзошгүй хэрэг гарсан талаар цахим сүлжээнд иргэд мэдээлсэн. Үүний дагуу тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газар бүртгэж шалгаж эхэллээ. Хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гурав, үйлдсэн байж болзошгүй дөрвөн хүүхдийн асуудал яригдаж байгаа. Хэргийн явцын талаар прокурорын байгууллагад танилцуулснаар харъяаллыг мөрдөн байцаах газарт шилжүүлсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл болон бусад төрлийн үйлчилгээ үзүүлж байна. Тухайлбал, шаардлагатай зарим хүүхдийг түр хамгаалах байранд байршуулах зэрэг ажиллагаа хийгдэж байна” гэлээ. 

Хохирогч гурав, хэрэгт холбогдсон байж болзошгүй дөрөв гээд нийт долоон хүүхэд шинжилгээ өгчээ. Тэдний шинжилгээний хариу бүрэн гарсан аж. Гэхдээ хариу хэрхэн гарсан талаар прокурорын зөвшөөрлийн дагуу мэдээлэл өгнө гэв. Түүнчлэн хүчирхийлэлд өртсөн гэх болон үйлдсэн гэх хүүхдүүдээс гадна Ганданд шавилж бусад хүүхдүүдийг ч шинжилгээнд хамруулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар болжээ. 

Хуваалцах:

Мэдээллээс илүү МЭДЛЭГИЙГ, 

Мэдлэгээс илүү МЭДРЭМЖИЙГ…

Бидэнтэй нэгдэх