МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Х Богдын тухай бодрол

Х Богдын тухай бодрол

Халуун шинэ сэргэг энэ үйл явдлын тухай олон хүн асууж, байр сууриа илэрхийлэхийг хүсч байна.

Нэгд: Х Богд одоогоор дөнгөж тодроод байна. Гэнэн, гэцэл, гэлэн сахил хүртээд сая 18 нас хүрч, албан ёсны үйл ажиллагаа эхлүүлэх учиртай тул одоо лавтай 10 жилийн хугацаа байна. Тайван орхицгоо. Сурч боловсорч, насанд хүрэг. Холоос л сайхан залбирч явья.

Хоёрт: Бид шашин гэхээсээ илүүтэй СОЁЛ болоод шашны аялал жуулчлал талаас харах хэрэгтэй. Энд Богд хааны ордон музей-г албан ёсоор өгөх хэрэгтэй. УБ хот бол Богдын хүрээ. Бүхлээрээ Богдын өмч байсан хот. Энэ хотод өөрийн ордоноо эзэмших эрхтэй. Ингэж гэмээнэ Монгол улс Богдод хааны ордныг нь эргүүлэн өгч, комунист арга барил нэр хочноосоо салах сайхан боломж гарч байна гэсэн үг. Ер нь олон ч Соёлын сайд харлаа. Нэг ч энэ ордныг тордоод арчлаад явья, өөд нь татья гэсэн бодолтой хүн томилогдсонгүй. Дандаа л тонож идэхийн донтой улс ирсэн. Бээжингийн Юн Хэ Гүний хийд гэхэд л шашны, иргэний буюу музейн гэсэн 2 захиргаатай. Амьд сүнслэг байж гэмээнэ энэ ордон жинхэнэ Богдын ордон болж хөгжинө. Залгаад Бурхан багшийн шүдний Алтан сүм ч баригдана. Ингээд сая дэлхийн монголчуудын Йерусалим болно.

Гуравт: Энэтхэгт бэлдсэн 1000 орчим буддын лам хуврагуудыг зангидсан системтэй, эрч хүчтэй Буддын шашны их сургууль байгуулагдана. Энэ нь бидний дэлхийд танигдах имидж болно. Зүгээр сууж байгаад л бид суралцахаар, мөргөхөөр, аялж жуулчлахаар ирсэн урсгалаас ашиг олно.

Цаад шашны утга учрын тухай Гандан хийдээс тодорхой мэдээлэл өгөх байх. Одоогоор зүгээр ийм л бодолтой байна.

Нийтлэлч Г.Ням Очир

Хуваалцах:

Мэдээллээс илүү МЭДЛЭГИЙГ, 

Мэдлэгээс илүү МЭДРЭМЖИЙГ…

Бидэнтэй нэгдэх